SweetYmotion хамтлагийн дуучин Э.Ганболорын бие даасан анхны уран бүтээл "Гурван үг" дууны албан ёсны видео.
Lyric version:
https://www.youtube.com/watch?v=rsKwuhcmquw
HiTone код: Бадаг - 032592, Дахилт - 032593
http://www.hitone.mn/listen/032592
http://www.hitone.mn/listen/032593
UniMusic код: 1123859
http://www.fb.me/EGanbolor
https://twitter.com/Eganbolor
https://instagram.com/eganbolor
"3 ҮГ"
Ая: Ocean Grey
Үг: Цэцэ, Ариука
Видео: V Studio
Ганцаараа суух болгонд чамайгаа л боддог
Ганцхан чи л нандин хайр минь болсон
Гадуур алхах болгонд чамайг хайдаг
Ганцхан чи л сайхан дурсамж өгсөн
Харин би чамдаа юу үлдээж чадсан юм бэ
Хааяа ч гэсэн чи намайг санадаг уу
Хамт өнгөрүүлсэн шөнөө эргэн дурсдаг уу
Хаанаас чам шиг хүнийг би хайх вэ
Хайрыг чамаар зүйрлээд
Харамлаж үгүйлээд
Хэзээ ч мартаж чадахгүй нь хайр(т) минь
Хайрыг чамаар зүйрлээд
Харамлаж үгүйлээд байна
Харанхуйд үлдээснээ мэдэх үү
Учрах ёсгүй байсан гэж чи надад хэлээч
Гуниглах гурван үгтэй бүү үлдээ
Тааж мэдэхээргүй таавар юм шиг хайр
Танихгүй хүн шиг надаас явсан
Хэдэн жилийн дараа чамайг би мартах вэ
Хэнийг чи надаас илүү хайрлах вэ
Хэзээ би чамтай таарч ахин харах вэ
Хэн чамаас илүү намайг хайрлах вэ
Хайрыг чамаар зүйрлээд
Харамлаж үгүйлээд
Хэзээ ч мартаж чадахгүй нь хайр(т) минь
Хайрыг чамаар зүйрлээд
Харамлаж үгүйлээд байна
Харанхуйд үлдээснээ мэдэх үү